ХОВД: 3.1 мянган толгой мал өөр аймгийн нутагт отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-30 19:24:23

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумаас таван өрхийн 3.1 мянган толгой мал Хэнтий, Хөвсгөл, Төв, Булган аймгийн нутагт отроор өвөлжих, хаваржих урьдчилсан судалгаа гарчээ.


Мөн өөрийн аймгийн бусад сумын нутагт 357 өрхийн 155.5 мянган толгой мал отор нүүдэл хийнэ. Харин Дарви сумын Баян нурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Дарви сумын 11 өрхийн 11.5 мянган толгой мал өвөлжинө. Хилийн зурвас бүс нутагт 130 өрхийн 122.6 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1286 өрхийн 798.5 мянган бод, 106.4 мянган бог мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарчээ.


Ихэнх суманд бэлчээрийн даац хэтэрсэн, өвсний гарц муу байгаа тул отор нүүдэл хийх ажлыг эртнээс зохион байгуулахыг малчдад зөвлөж байна. Отор нүүдэл хийж буй малчин өрхийн судалгааг цаашид сумдаас илүү нарийвчлан авна гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ