Автобус шатсаны улмаас хохирсон 37 иргэнийг хохиролгүй болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-18 12:50:51

Өнгөрөгч 8 дугаар сард Бээжингээс Замын Үүдийн чиглэлд явж байсан автобус шатаж, дотор нь явсан 37 монгол иргэн эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг гарсан.

Эдгээр иргэдийн хохирлыг Гадаад харилцааны яам, Эрээн дэх Консулын газартай хамтран бүрэн барагдуулжээ. 

Тухайн үед дээрх иргэдийн ачаа бараа, заримынх нь гадаад паспорт галд шатсан байдаг.  Нэг иргэнд дунджаар 4500-35527 юанийг Эрээнд болон Улаанбаатар хотод өгч, иргэдийг хохиролгүй болгожээ.

Тэдгээр 37 иргэний 36 нь манай улсын иргэд байсан аж. 

Б.Туул

 

Холбоотой мэдээ