Хөвсгөлийн лам нар Хүрээ цамд тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
montsame_user@montsame.mn
2015-09-04 14:56:38

Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн лам нар Даншиг наадмын үеэр зохон байгуулсан “Хүрээ цам-2015" даншиг наадмын урлахуйн ухааны (бие, хэл, сэтгэлийг урлах) хэлийг урлах буюу  хоолойг урлах хэмээх умзад нарын тэмцээнд тэргүүлжээ.

Тэмцээнд бүх аймаг нийслэл хотын умзад нар  оролцсоноос тэргүүн байрт Мөрөнгийн хүрээний их умзад Лхагва-Очир, дэд байрт Их-Уул сумын харьяат, Гандантэгчинлэн хийдийн Жүд дацангийн умзад Тулгаа нар шалгарав.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд