ӨВӨРХАНГАЙ: Дулааны станцын ажил үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд барьж буй 30 Гкал/цаг-ийн хүчин чадалтай дулааны станц энэ намар ашиглалтад орох байсан ч 42 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон байна.
БНСУ-ын 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр дулааны станцын барилга, дулаан дамжуулах 11 төв, 9182 метр урт дулаан дамжуулах шугам сүлжээг 26 сарын дотор барьж ашиглалтад оруулахаар “Бьюксан инженеринг” компани 2022 онд гэрээ байгуулан ажлаа эхлүүлж байв.
Гэвч барилгын суурийг барьж, 10 мВт хүчин чадал бүхий гурван зуухыг суурилуулснаас хойш дорвитой ажил хийгээгүй юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани төсөв хүрэхгүй, материалын татан авалт хийгээгүй гэх шалтгаанаар нэмэлт санхүүжилт нэхэн ажлыг зогсоожээ.