ДОРНОГОВЬ: Хилийн бүс нутгуудыг камержуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-08 11:05:15

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ-аас сумын нутаг дэвсгэрт камер суурилуулах ажлыг гүйцэтгэж байна.


Сумын 2024 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант багийн нутагт 11 км газарт шилэн кабель татах, долоон байршилд 23 лицензтэй камер суурилуулах ажлыг "Прожект Девелопмент Солюшн" ХХК гүйцэтгэж байна.


Тус ажлыг хийснээр сумын алслагдсан хэсгүүдийг камерын хяналтад оруулах, хүмүүсийн аюулгүй ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Замын-Үүд сум түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй хүнтэй бөгөөд босоо тэнхлэгийн төмөр зам, авто зам энэ нутгаар дайран өнгөрөхөөс гадна хилийн томоохон боомт байдаг тул ирж буцах хүмүүсийн хөл хөдөлгөөн их байдаг.

Холбоотой мэдээ