Насан туршийн боловсролын төвийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-11-08 12:30:25

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын ажлууд хийж байна.


Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Насан туршийн боловсролын төвийн барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.


Тус барилга тэнхлэгээрээ 15мx18м хэмжээтэй бөгөөд сургалт, хурал, амралт, мэргэжилтнүүдийн өрөө, номын сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, энгийн ариун цэврийн өрөө, авто зогсоол болон бусад өрөө тасалгаатай, зоорьтой 3 давхар барилга юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ситиланд марк” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлжээ.

Холбоотой мэдээ