БУЛГАН: Энэ он гарсаар гадаадын 6803, дотоодын 98670 жуулчин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-09 16:53:34

Булган, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймагт 2024 он гарсаар эхний 9 сарын байдлаар Байгаль орчин аялал жуулчлалын газарт бүртгэлтэйгээр гадаадын 6803 жуулчин, дотоодын 98670 жуулчин иржээ.


"Алтаргана-2024, "Нэг хонь нэг жуулчин" хөтөлбөр, "Айраг фестиваль-2024", Түшээт ханы музейн нээлт зэргээр ирсэн зочид төлөөлөгчдийн тоог оролцуулбал Булган аймагт 2024 онд 70 мянга гаруй гадаадын жуулчин, аялагч, зочид төлөөлөгчид ирсэн байна.


Булган аймаг 2023 оныг “Аялал жуулчлал үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарлаж, 2020-2024 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам“ мөрийн хөтөлбөр, аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч олон улсын хэмжээний хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгууллаа.


Булган аймгийн Засаг дарга, БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Нэг хонь нэг жуулчин“ хөтөлбөр, Буриад түмний соёлын өв, уламжлал, зан заншлыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Алтаргана-2024" наадам, Монгол улсад хамгийн өндөр 38 метр Эв нэгдлийн их цагаан суварга Түшээт ханы музейн нээлт, "Айраг фестиваль-2024" гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулж, гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авсан байна.


Гадаадын жуулчид аялагчид Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийт 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар.

Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог, унтарсан галт уул Уран тогоо.

Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр Y-YIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолборын туурь, им тамга бүхий хөшөө, хүн чулуу, арслан, хонь зэрэг 20 гаруй чулуун дурсгалтай цогцолбор Шивээт улааны цогцолбор дурсгал.

Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туурийг Хар бухын балгас .

Дашинчилэн сумын нутагт нутгийнхан “Чин толгой” гэдэг эртний хотын туурь.

Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар орших эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор.

Хутаг-Өндөр сумын нутаг орших Бий булгийн балгас түүх, соёлын дурсгалт газар зэрэг газраар аялахаас гадна Бүтэлэ, Долоон нуга, Элсэн тасархай, Саахарын рашаан, Хульж халуун рашаан зэрэг амралт рашаан усанд амарч байгалийн сайханд аялан, монголын уудам тал нутаг, монгол ахуйн соёлд дурлан түүний сайхныг мэдрэх зорилготой ирдэг ажээ.




































Холбоотой мэдээ