ДОРНОД: Эсгий эдлэл урлаачид гэртээ ажлаа явуулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт эсгий урлал хийдэг иргэд үйлдвэр, урлангийн хэмжээнд ажиллахад байрны түрээсээс эхлээд зардал их учраас голдуу гэртээ үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, эсгий эдлэл урлаач Ч.Дөлгөөн сүүлийн зургаан жил бүтээл урлаж байна.
Түүний хувьд хүүхдийн гутлыг 60-120 мянга, том хүний гутлыг 160-210 мянган төгрөгөөр худалдан борлуулдаг. Хэмжээ, загвараасаа шалтгаалаад үнэ хэлбэлздэг гэж ярьж байсан юм. Харин малгай, бээлий, тоглоом сувинер, эсгий зураг зэргийг хийхдээ зарцуулсан цаг, хэмжээ, агуулгаас нь шалтгаалаад 5-800 мянган төгрөгөөр үнэлж байна.
Эсгий урлаачид ирэх жил “Нүүдэлчин” фестивальд баг бүрдүүлэн оролцохоор зорьж байгаа гэлээ.