БУЛГАН: Сурагчдад музейн боловсрол олгох 4 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-12 15:15:43

Булган, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар-2024" аяны хүрээнд ЕБС-ийн суралцагчид музейн боловсрол эзэмшүүлэх, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор логоны болон видео контентын уралдаан,  музейн боловсролын 4 төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 


Булган аймгийн Орон нутаг судлах музейгээс "Булган аймгийн музейн түүх", Музейн орчинд бичлэг хийх зөвлөгөө, бичлэг засварлах заавар, "Ардын ХатанбаатарС.Магсаржавын дуулгат бунхны түүх", "Баруун замын байлдааны штаб музейн түүх" сэдэвт боловсролын хөтөлбөрүүдийг тус тус зохион байгуулж байна.


Мөн "Булган аймгийн музей" логоны уралдаан "Музей үзсэн өдрийн тэмдэглэл" видео контентын уралдаан зарласан байна. Музейн боловсролын хөтөлбөрүүдээр ЕБС-ийн болон Политехник коллежийн сурагчдад мэдээ мэдээлэл хүргэх зорилготой юм. 

Өнөөдрийн байдлаар 1-р сургуулийн 4-р ангийн 4 бүлгийн 125 суралцагч, Политехник коллежийн 2-р курсийн 40 оюутан хамрагдаад байна.




Холбоотой мэдээ