СЭЛЭНГЭ: "Хөшиг нээгдэх бүрд-Хүргэх нэг үг" уриалгад нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио”
чуулгын уран бүтээлчдээс "Хөшиг нээгдэх бүрд-Хүргэх нэг үг" уриалгыг
хүргүүллээ.
Тус чуулгынхан
соёл, урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд
үүргийг нь сануулж байхаар энэхүү уриалгыг илгээж байна.
Дэлхийн хүүхдийн өдөрт зориулан Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 оны хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2024-2025 оны Мэдээлэл харилцааны хамтын ажиллагааны хүрээнд хамт олноороо ийнхүү цэнхэр өнгөөр ижилсэж, "ирээдүйгээ гэрэлтүүлэх"-ээр уриалгад нэгджээ.