ХӨСҮТ-д томуугийн улмаас 196 хүн эмчлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Э.Одмаа
хэлэхдээ, “Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Томуугийн хүлээн авах яаралтай
тусламжийн тасагт томуу өвчний улмаас 254 хүн үйлчлүүлэгч үйлчлүүлж, тусламж
үйлчилгээ авсан. Үүний 50 хувийг 2 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. ХӨСҮТ-д одоогоор
нийт 442 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагаас 196 нь томуу, томуу
төст өвчний улмаас хандсан. Бид өдөрт хоногт
80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж, шаардлагатай
тохиолдолд тасаг руу шилжүүлж байна” гэв.