ХОВД: Ирэх онд театрын шинэ барилгыг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-25 13:25:49

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн соёл урлагийн салбарыг хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй зарим ажлыг танилцуулж байна.

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр 2025 онд театрын шинэ барилгыг хүлээн авна. Кино театрын барилгыг одоо шинээр барьж байгаа. 

 

Үүнээс гадна ирэх жилүүдэд Ховд аймгийн Музей болон Нийтийн номын сангийн барилгыг шинэчлэхээр төлөвлөсөн байна. 

 

Мөн Хөгжимт драмын театрын статусыг эрдмийн театр болгохоор зорьж байгаа ба 2025 онд сонгодог бүтээлийн уралдааныг орон нутагтаа зохион байгуулахаар төлөвлөжээ.


Түүнчлэн “Олон угсаатны өв, соёл урлаг” төсөл хэрэгжүүлж, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх, урын сангаа баяжуулахад дэмжлэг үзүүлэхээ Ховд аймгийн удирдлагууд илэрхийллээ. 


Холбоотой мэдээ