СЭЛЭНГЭ: Алба хаагчдыг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Анхдугаар
Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг
тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба
хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газрын “Соёмбо” танхимд боллоо.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар тус газрын
Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны
захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Батсуурь, ОБЕГ-ын даргын тушаалаар ахмад
цолыг мөн ангийн салааны захирагч, ахлах дэслэгч У.Энхтөрд, дэд хурандаа цолыг
Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Э.Энхбаярт тус тус
олголоо.
Мөн “Онцгой
байдлын албаны төлөө-2” тэмдгээр дөрөв, “Онцгой байдлын албаны төлөө-3”
тэмдгээр тав, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр долоон алба хаагчийг
тус тус шагнаж урамшууллаа.