“Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хаш чулуун эд эдлэлүүдээс бүрдсэн тусгай үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд цагаан ногоон хас чулуугаар хийсэн
хүслийг хангагч гохуудыг дэлгэсэн нь онцлох хамгийн үнэ цэнтэй үзмэр аж.
Хятадад хаш чулууг эд баялаг, эрх мэдлийн бэлгэдэл гэж үзэх
тул хаад хаш чулууг зан үйлдээ ашигладаг байв. Үүний тод жишээ бол Рүеэ хүслийг
хангагч гох юм. Хүслийг хангагч гох нь буддизм болон даогийн зан үйлийн
хэрэглэл юм. Буддын соёлт орнуудад хүслийг хангагч гох нь өргөн дэлгэрсэн
байсан ичинноров гэх чандмань, хүслийг хангагч галбарваас мод зэрэгтэй ижил
дэсийн бэлгэдэл утгатай. Чин гүрний үед /1644-1911/ хүслийг хангагч гох нь улс
төрийн хүч чадлын бэлгэ тэмдэг болж эзэн хааны ёслолд тогтмол ашиглаж бусад
орны хаад сайдуудад бэлэг болгон өгдөг байв.
“Чин гүрний хаан Богдод олон бэлэг сэлт шагнасны сүүлд хас
хангагч гохыг өөрийн мутраар шагнав” гэж IV V Богдын төвд намтар дотор
тэмдэглэжээ.
Тус үзэсгэлэн 12 дугаар сарын 5-ныг хүртэл олны хүртээл болно.
Хаш бол үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглагддаг эрдэс юм. Хаш нь нефрит (зөөлөн хаш) ба эрдэнийн пийсүү (jadeite. хатуу хаш) гэсэн хоёр зүйл байна.
Зөөлөн хаш (nephrite) нь кальц, магни, төмрөөс тогтсон эрдэс бөгөөд ногоон, хар, ногоон, саарал, цагаан, хүрэн зэрэг өнгөтэй зуурамтгай шинж чанартай чулуу. Нефрит гэдэг нэр нь "бөөр" гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Учир нь эрт дээр үед ийм хаш чулууг бэлхүүсэндээ зүүвэл бөөрний өвчнийг анагаана гэж үздэг байжээ.
Хаш чулууны тод ногоон сортыг эрдэнийн пийсүү (jadeite. Хатуу. Feicui) буюу өд хаш гэж нэрлэнэ. Пийсүү нь цагаан саарал, ногоон саарал, ногоон, хар ягаан өнгөтэй байдаг. Пийсүүгээр төрөл бүрийн гоёл чимэглэл хийхээс гадна гаансны соруул, хөөрөг, зэвсэг, багаж хэрэгсэл хийнэ. Энэ нь язгууртны чулуу шиг алдартай болж, Чин гүрний үед цагаан хас чулууг (Хотан хаш) эрдэмтэд болон язгууртны бэлгэдэл гэж үздэг болов. Пийсүү нь маш сайн энергитэй, цаг уурын өөрчлөлтийг маш сайн мэдэрдэг. Зүрх судасны үйл ажиллагааг эрчимжүүлэх, цусны даралтыг тогтворжуулах, алдагдсан био энергийг нөхөх зэрэг увидастай.
Хаш аяга, таваг, хундага хэрэглэх нь элдэв хордлогод орохоос хамгаалдаг. Хаш бөөр нуруу, тархи толгойны өвчинд хэрэглэхэд онцгой ач холбогдолтой. Хашаар ээмэг, бөгж, соруул, хөөрөг хийнэ. Хүй нэгдлийн үеийн хүмүүс гавлын ясыг хашаар өрөмдөн хаш хутгаар мэс засал хийж байсан тухай баримт бий.
Хятадын эзэнт гүрний урлагийн түүхэнд хаш чулуу нь барууны алт, алмазтай зүйрлэшгүй онцгой ач холбогдолтой. Хятадад "хонины өөхөн цагаан" хаш чулууг хамгийн дээд зэрэглэлийн хаш чулуу гэж үзнэ.
Хятадад хаш чулууг "эзэн хааны эрдэнийн чулуу" гэж үзэж, байшин доторх гоёл чимэглэлийн зүйлсээс эхлээд хаш оршуулгын хувцас хүртэлх ёслолын олон зүйлийг бүтээхэд ашигладаг байв. Хятадын эзэнт гүрний урлагийн түүхэнд хаш чулуу нь барууны алт, алмаазтай зүйрлэшгүй онцгой ач холбогдолтой. Торгоны замын өмнөд хэсэгт орших Хотан хаант улсаас Хятадын эзэн хааны ордонд жил бүр хамгийн нандин цагаан хаш чулуунаас бүрдэх алба гувчуурыг төлдөг ба хаш чулуу нь алт эсвэл мөнгөнөөс давсан үнэ цэнэтэй байсан тул чадварлаг гар урчуудаар урлагийн бүтээлүүдийг урладаг байжээ. Хаш чулуугаар хийсэн гаанс хэрэглэвэл урт наслана гэсэн итгэл үнэмшилтэй байсан тул уран бичлэгийн сойз, гаанс зэргийг хятадад хашаар урлана.
Хүннүгийн язгууртны "Гол мод хоёр" булшнаас олдсон цагаан хаш толины дээд хэсгийн чимэглэл (4,5 см өндөр 15 см өргөн. (Архангай аймгийн Өндөр- Улаан сум Хануй баг) нь одоогоор Монгол нутгаас олдсон хамгийн эртний хаш чулууны урлал юм. Мөн хаш чулуугаар хийсэн тохой хэрийн Мяларайва богд нь Эрдэнэ-зуу хийдийн нандин шүтээн байв.
Богд хааны хэрэглэж байсан тамга цагаан хаш, хоол цай зооглохдоо цагаан хашаар хийсэн аяга, таваг, архины хундага хэрэглэдэг байв. Хаш чулуу олон цагийн туршид нэг хэмийн халуунаа барьдаг онцлогтой.
Мөн Богд хааны санд хашаар хийсэн дэр байдаг бөгөөд уг дэрийг 2-10 сар хүртэлх хугацаанд дэрлэхэд цусны эргэлт болон бодисын солилцоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч үр дүнгээ өгдөг байна.