ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрт гэр нурж, байшингийн дээвэр хуурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-27 14:38:56

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өчигдөр өглөөнөөс оройны 22:00 цаг хүртэл аймгийн ихэнх нутгаар цасан болон хүчтэй шороон шуурга шуурч, салхины хурд 16-18 м/с хүрлээ.


Арвайхээр суманд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур шон унасны улмаас ихэнх багт цахилгаан тасарч,  ЭБЦТС-ын Өвөрхангай аймаг дахь салбарын засварын бригад ажиллав.


Мөн 6, 8, 9 хороонд таван байшингийн дээвэр хууларч, 4, 5, 11 дүгээр багт 4, 5 ханатай гурван гэр нурсан дуудлага мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авч, холбогдох байгуулагуудад уламжлан арга хэмжээ авчээ.


Ирэх өдрүүдэд цаг агаар тогтуун, +5 градустай байх бол ням гаргаас дахин хүйтний эрч чангарч, цас орох урьдчилсан төлөвтэй байна.

Холбоотой мэдээ