Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгэ, Онон, Халх голын хөндийгөөр зөөлөн цасан шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-11-28 09:12:15

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ /. Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.


Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.


Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.


Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -5...-10 градус хүйтэн байна. Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байх аж.


Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Холбоотой мэдээ