Баянхонгорт сонгуулийн ирц 50 гаруй хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-19 18:23:35

Баянхонгор аймгийн хэмжээнд 17.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 54.6 хувьтай байна. Тодруулбал, Сонгогчдын нэрсийн жагсаалтанд 53234 иргэн бүртгэгдсэнээс 29252 иргэн саналаа өгөөд байгаа аж.

Аймгийн хэмжээнд хамгийн өндөр ирцтэй нь Баацагаан сум 76 хувь, Галуут, Заг сумд 70 гаруй хувийн ирцтэй байна. Харин хамгийн ирц султай нь аймгийн төв буюу Баянхонгор сум 38.9 хувийн ирцтэй байгаа бол бусад сумын тухайд иргэдийн 50-иас дээш хувь нь саналаа өгчээ.

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ