ГССҮТ, Вьетнамын Ханой хотын Анагаахын сургуультай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-29 10:20:11

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, БНСВУ-ын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зуржээ.


Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.


Энэ дагуу эхний ээлжинд 2025 онд ГССҮТ-ийн 10 эмч мэргэжилтнийг Вьетнамд сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна.



Холбоотой мэдээ