ӨВӨРХАНГАЙ: Төрийн албан хаагчид спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-03 15:35:28

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, агентлагуудын төрийн албан хаагчдын VII бага наадам боллоо. 


Спортын бага наадамд 40 байгууллагын 15 багийн 400 гаруй тамирчин оролцож, волейбол, теннис, дартс, сагсан бөмбөгийн 3х3 гэсэн үндсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн юм.


Тэмцээнд багийн нэгдсэн дүнгээр аймгийн ИТХ, ЗДТГ хамтарсан баг тэргүүлж, Зэвсэгт хүчний 256 анги,  Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбарын хамтарсан баг тус тус шалгарлаа. 


Төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор спортын бага наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг. 


Энэ удаагийн шилжин явах цомыг Зэвсэгт хүчний 256 ангид шилжүүлж, 2025 оны төрийн албан хаагчдын спортын бага наадмыг зохион байгуулах эрхийг олголоо.

Холбоотой мэдээ