ДОРНОГОВЬ: Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 3-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар Дорноговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталжээ.
Ирэх дөрвөн жилд орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хамгийн чухал баримт бичиг болох тус хөтөлбөрт эдийн засаг, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хүний эрх, хүний хөгжил, жижиг дунд үйлдвэрлэл, орон сууц, ажлын байр, байгаль орчин зэрэг нийгмийн олон талын асуудлыг багтаасан 325 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тус аймаг 14 сумтай бөгөөд Замын-Үүд, Ханги зэрэг байнгын үйл ажиллагаатай хоёр боомттой.
Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, "Алтанширээт" үйлдвэрлэл технологийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж байна.