ӨНӨӨДӨР: Цахим гэмт хэргийн нөхцөл байдлыг мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5. /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 5-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
9:00 цагт: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулах “Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид”-ийн Олон Улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Их танхимд болно.
9:00-12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний
бодлогын үндэсний зөвлөл үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хурал Төрийн ордны
2 давхрын Сүхбаатар танхимд болно.
09:30 цагт: Монголын Үндэсний сайн дурынхны чуулган болно.
09:00 цагт: Сүхбаатар дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайхан, н.Ариунтуул нарын
гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийн шүүх хурал болно.
10:00 цагт: Нийслэлийн
цагдаагийн удирдах газарт: Нийслэлийн
сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, ЦЕГ-ын Кибер
гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим гэмт
хэргийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр
мэдээлнэ. Утас: 8989-2022.
11:00
цагт: Хайлааст дахь 49-р
сургуульд:
Чөлөөлөх дайнд Зөвлөлт-Монголын цэргийг командалж байсан БНМАУ-ын
Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Нээлтэд ОХУ-ын Элчин
сайд оролцож үг хэлнэ. Утас:
9974-9024.
13:00 цагт: ХААИС-д: “Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх
асуудал” хуралтай. Утас:
8802-3300.
14:00-15:00 цагт: МУБИС-ийн номын санд: Боловсролын ерөнхий газар, “Эмнести интернэйшнл” байгууллагаас зохион байгуулж буй “Хүний эрхийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах нь” хичээлийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 8822-5332.
14:00 цагт: "Монгол ба Тува: Түүх орчин үеийн асуудлууд"
эрдэм шинжилгээний хурал ОУСХ-ийн хурлын
танхимд болно. Хуралд Монгол болон ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын
судлаачид оролцоно. Хурлын үеэр С.Р.Минцловын "Нууц даалгавар: Урианхай
руу хийсэн аялал" номын нээлт болно. Утас: 96639787
15:00 цагт: Нийслэлийн
шүүхийн байр, “Хишиг” төвийн хойдох 51-р байрны 601 тоотод: Сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн
клубын уулзалтыг “Нутгийн шийдэл”
ТББ-аас зохион байгуулна.
16:00
цагт: Уран
зургийн галерейд: МҮХАҮТ, "SheTrades Mongolia Hub",
Голомт банк
хамтран зохион байгуулж буй “SheLeads” хүлээн авалт болно. Утас: 8810-7869.
-СТО-нд: Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.