СЭЛЭНГЭ: Энэ сарын 12-нд ихэнх сумын нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-09 21:09:41

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.


Шөнөдөө зарим сумын нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -19-21 градус, өдөртөө -12-14 градус хүйтэн байна.

 

12 дугаар сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-нд ихэнх сумын нутгаар цас орно.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байна. Агаарын температур шөнөдөө -23-28 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна. 

Холбоотой мэдээ