Ихэнх нутгаар амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-12-13 09:09:15

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ.


Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна. 


Ихэнх нутгаар амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ