Ирэх онд 505 мянга орчим ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа.
НДС-гаас олгох
Тэтгэврийн тухай хуулийн 27
дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны
инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний
өдрөөс эхлэн нэмнэ” гэж заасан. Хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 505 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр 6 хувиар нэмэх юм. Ингэснээр хувь тэнцүүлэн тогтоолгох
тэтгэврийн доод хэмжээ 572.400, бүрэн тэтгэвэр 689 мянга, дундаж тэтгэврийн
хэмжээ 848 мянган төгрөг болж нэмэгдэхийг ГБХНХЯ мэдээлэв.
Засгийн газраас 2025 оны төсөвт тэтгэврийн нэмэгдэлд 297
тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 5.3 их
наяд төгрөгийг тэтгэвэрт олгохоор тусгажээ.