ХОВД: Онцгойгийн алба хаагчид энэ онд 200 гаруй хүний амь авран хамгаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн амь, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ шуурхай гүйцэтгэж байна.
Тус байгууллага нь баруун бүсийн хэмжээнд гамшиг осол, аюулт үзэгдэл, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрэн хайх, авран хамгаалах, сэргээн босгох чиглэлээр ажилладаг бөгөөд 2024 оны байдлаар 200 гаруй хүний амь авран хамгаалжээ.
Мөн иргэн, хуулийн этгээдэд учирч болзошгүй 12 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Үүнээс гадна Онцгой байдлын байгууллага 2024 онд алба хаагчдынхаа аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийж, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өнөөдөр 2024 оны
ажлаа нэгтгэн танилцуулж, шилдэг алба хаагчдыг тодруулах юм.