Ихэнх нутгаар энэ сарын 22-ноос цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, нийт нутгаар өнөөдөр цас орохгүй, Монгол-Алтайн уулархаг нутгаар маргааш цас орно.
2024 оны 12 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи энэ
сарын 23-нд
Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 24, 25-нд нутгийн зарим газраар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс,
Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -26-31 градус, Увс
нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр
шөнөдөө -30-35 градус, өдөртөө -20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр,
Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15-20
градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -14-19
градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -11-16
градус хүйтэн байна.