Мазаалай энэ жил хамгийн багаар бодоход 3 бодгалиар бүл нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-20 22:52:09

Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газарт энэ жил хоёр ихэр бамбарууштай эвш нэг удаа, сөнгө бамбарууштэй эвш нэг удаа тус тус автомат камерийн дуранд тэмдэглэгджээ.

Өөрөөр хэлбэл монголын мазаалай энэ жил хамгийн багаар бодоход 3 бодгалиар бүл нэмжээ. Энэ зун мобиком компанийн санхүүжилтээр бичлэг хийх боломжтой 16 камер шинээр суурилуулсан байна.

Мазаалай баавгай болон говийн бусад ховор, нэн ховор амьтадад нэгэн шинэ хөв бий байгуулжээ. Удахгүй хөшөөтийн булагт нэг хөв шинээр хийхээр төлөвлөснөөс гадна ундарга нь дарагдсан худаг, уст цэгүүдийг тохижуулж эхэлсэн байна.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ