Бүсийн шилдэг энтрепрёнер компаниудыг шалгаруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч нарыг тодруулдаг “Энтрепрёнер-2024” шагнал гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт МҮХАҮТ-д болж, компаниудыг доорх төрлүүдээр шалгарууллаа. Үүнд:
- Шилдэг үйлдвэрлэгч энтрепрёнерээр
“Милко”,
- Шилдэг үйлчилгээний энтрепренёрээр
“Хүннү эйр”,
- Шилдэг экспортлогч энтрепренёрээр
“Xанбогд Кашимер”,
- Хөдөө аж ахуйн шилдэг энтрепренёрээр
“Мэтагро”,
- Шилдэг аялал жуулчлалын энтрепренёрээр
“Баянхайрхан трейд”,
- гарааны шилдэг бизнес
эрхлэгч энтрепренёрээр “M Нэмэх,
- бичил бизнес эрхлэгч энтрепренёрээр
“Шим Эрдэнэ брэнд,
- Жижиг дунд бизнес эрхлэгч энтрепренёрээр
“ Говь Айгар” зэрэг 20-иод компани шалгарлаа.
МҮХАҮТ-ы шинэ удирдлага нийт 7 бүс нутгийн гарааны бага бизнес, ЖДҮ-ийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутаг бүрт брэнд бүтээгдэхүүн хөгжлийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Энтрепрёнер аж ахуйн
нэгжүүдийн цар хүрээг өргөжүүлэх, орон нутагт дахь бизнес эрхлэгчдийн өрсөлдөх
чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэ жилээс эхлэн орон нутгийн шинэчилсэн
бүсчлэлийн дагуу, бүсийн Энтрепринёр шагналыг шинээр бий болгож,
- баруун бүсийн энтрепренёрээр
“Цэн газар”,
- Хангайн бүсийн энтрепренёр
“Нутаг хүнс”,
- Говийн бүсийн энтрепренёрээр
“Тавантолгой,
- Хойд бүсийн энтрепренёрээр
“Анд Энерги” компаниуд шалгарав.
“Энтрепрёнер-2024” шалгаруулалтын үеэр нэгэн онцлог үйл явдал болсон нь Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхим (ХАҮТ)-уудын нэгдсэн холбооны нэрэмжит шагналыг хонины ноосон, органик бордоо үйлдвэрлэн Европын орнуудад экспортолж буй “Монпеллетс” компани хүртсэн юм.
“Энтрепрёнер-2024”-ийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүд, Танхимын дарга асан Ж.Гөлгөө, М.Оюунчимэг нар оролцож, шагнал гардууллаа.