Хуцны эрэлт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-21 09:35:54

Архангай аймагт эдүгээ хуц сурагласан малчид олон байна. Учрыг хашир малчдаас тодруулбал, малын чанарыг сайжруулахад сайн үүлдрийн хээлтүүлэгч чухал аж. Хонины хувьд, нэг хот айл хуцаа 2 жил болгоод өөрчлөхгүй бол сүрэг давжаарах, өвчин эмгэгд өртөх магадлал өндөр гэнэ.

Аймгийн МАА-н хэлтсийн дарга Б.Нямдаваагийн ярьж байгаагаар бол хуцыг аравдугаар сарын 15-наас эхлэн тавьдаг бөгөөд ирэх жилийн гуравдугаар сарын 15-наас хонь хургалж эхэлдэг. Энэ намар 10 дугаар сарын 10-наас МАА-н хэлтэс баяд үүлдрийн илүү нугаламттай 180-аад хуцыг 101 багд тараажээ. Нэг хуцыг 10 хоног авахад, 50000 төгрөг.  Аймгийн Хүнс, ХАА, ЖДҮ-ийн газраас сумдын мал эмнэлэг, үржлийн тасагтай гэрээ байгуулж хуцаа олгодог аж. Сумын МЭҮТ нь малчдаас эрт захиалга авч, хуцаа хуваарилж арга зүйн зөвлөгөө өгдөг. Аймгийн хэмжээнд 210-аад хуцтай, түүнээс 30 нь энэ намрын эр хурга, ирэх жилийн шүдлэн хуц болох юм байна.

Нэмж дурьдахад, аймаг цөм сүрэгтээ 300-гаад хээлтэгчтэй аж. Зарим малчин өөрийн хуцтай боловч, энэ олон малын хаана нь ч хүрдэггүй гэнэ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ