ГОВЬ-АЛТАЙ: Тэмээчдийн хөдөлмөрийг бодитой үнэлэхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-12-30 17:42:56

Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, уламжлалт соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Тэмээн сүргийг өсгөх сургалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.


Сургалт хэлэлцүүлгийг “Баатарлаг Жангар тууль хайлах” үйл ажиллагааны үеэр зохион байгуулснаараа ихээхэн онцлогтой болсныг Хүнсхөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар тэмдэглэн хэллээ. Хэлэлцүүлэгт тус аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, Засаг дарга Г.Чинбат, Хүнсхөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, ХХААГ-ын албан хаагчид, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, тэмээчид оролцсон юм.

 

Тэмээн сүргийг өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэхийг бодлогоор зохицуулж, тэмээний өв соёлыг уламжлуулан хөгжүүлж тэмээчдийн хөдөлмөрийг бодитой үнэлэхийг тэмээчид хэлж байлаа. Хэлэлцүүлгийг зохион байгуулснаар тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, маллах уламжлалт соёлын өвийг залуу тэмээчдэд зааж сургаж, өвлүүлж өгч байгаагаараа туршлага солилцох томоохон үйл ажиллагаа боллоо. Мөн түүнээс гарах ашиг шимээр нь хүний эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж, иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээгээ олон нийтэд сурталчилсан онцлог үйл явдал байлаа хэмээн ИТХ-ын дарга Л.Насанбуян онцолсон юм.

Холбоотой мэдээ