Нийтийн тээвэрт үйлчилж байсан троллейбуснуудыг зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-03 13:59:07

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нийтийн тээвэрт 23 троллейбус явдаг байсан бөгөөд энэ сарын 1-нээс бүрэн зогсоожээ.


Учир нь, троллейбусны  ашиглалтын хугацаа дуусч, өнгөрсөн сарын 31-нд сүүлийн удаа үйлчилгээнд явсан байна. 2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн аж. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлснээ Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.


Өнгөрсөн жил их багтаажийн 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж ирсэн байна. Нийслэлийн нийтийн тээвэрт одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаагаас өнөөдөр 1088 нь үйлчилж байна.

Холбоотой мэдээ