"Милан" найм дахь удаагаа Супер цомын эзэн боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЭР-РИЯД, 2025 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Италийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод “Милан” баг “Интер”-ийг 3:2-оор хожлоо.
Саудын Арабын Эр-Рияд хотын "Аль-Авваль Парк" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод “Милан” багаас зүүн жигүүрийн хамгаалагч Тео Эрнандес /52 дахь минутад/, довтлогч Кристиан Пулишич /80/, тус клубэд зээлээр тоглож буй Тэмми Абрахам /90+4/ нар гоолдсон бол хожигдсон багаас Лаутаро Мартинес (45+1), Мехди Тареми (48) нар бөмбөг оруулжээ.
“Милан” багийн хувьд 2016 оноос хойш анх удаа Италийн Супер цомыг хүртэж байгаа бөгөөд тус клуб нийтдээ найман удаа тус тэмцээнд түрүүлжээ. “Интер” баг энэ цомыг нийтдээ гурван жил дараалан хүртсэн бөгөөд түүхэндээ мөн найман удаа түрүүлжээ. Эл үзүүлэлтээр дээд амжилтын эзэн бол Супер цомыг есөн удаа хүртсэн “Ювентус” баг юм.
Италийн Супер цомын тэмцээн хоёр дахь удаагаа дөрвөн баг оролцсон хасагдах системээр явагдаж байна. Тэмцээнд Италийн аварга (Интер), дэд аварга (Милан), мөн тус улсын цомын аварга (Ювентус), финалд шалгарсан (Аталанта) багууд оролцжээ.