Өргөний хүүхдүүд шинэ цэцэрлэгтээ ороход бэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-21 15:52:02

Дорноговь аймгийн Өргөн суманд баригдаж байгаа 100 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дуусчээ.

Нийт 723 сая төгрөгийн өртөгтэй  уг цэцэрлэгийн 50 хувийг улсын төсвөөр, үлдсэн 50 хувийг Япон Улсын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн. Гүйцэтгэгч “Мөнх-Өргөө” ХХК барилгын ажлыг  дуусгасан бөгөөд  удахгүй улсын комисс хүлээн авахаар болсон. аж

Улсын комисс хүлээн авсаны дараа хуучин цэцэрлэгийн багш, бяцхан хүүхдүүд нүүн ирж шинэ цэцэрлэгтэй төвхнөнө.

Дашрамд дурдахад тус компани улсын төсвөөс 30 гаруй хувийн санхүүжилт авах ёстой ч одоог хүртэл  санхүүжилтээ аваагүй, өөрийн хөрөнгө санхүүд тулгуурлан барилгын ажлыг дуусгажээ.

Х.Эрдэнэбулган

  

Холбоотой мэдээ