ДОРНОГОВЬ: Шинэ хоршоо байгуулж гурван тэрбум төгрөгийн зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-09 13:58:33

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчид өөр хоорондоо нэгдэж 30 орчим хоршоо байгуулж, гурван тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. 


Малчид өөрсдийн авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хашаа хороогоо шинэчлэн засварлах, мал худалдан авах, өсгөн үржүүлэх, малаас гарах ашиг шим, түүхий эдийг зах зээлд борлуулах зэрэг олон хэлбэрээр ашиглаж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Дэлгэрэх сум аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км алслагдсан бөгөөд уур амьсгалын хувьд говь хээрийн бүсэд оршдог. Хойд талаараа Хэнтий аймгийн Галшар, зүүн талаараа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум, баруун талаараа өөрийн аймгийн Иххэт, өмнө талаараа Алтанширээ, Өргөн зэрэг сумтай хиллэдэг. 


Холбоотой мэдээ