Квант компьютерт зориулсан квант хөргөгч зохион бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНЙЁТЕБОРГ, 2025 оны нэгдүгээр сарын 10 /TASS/. Квант компьютерын блокууд буюу кубитүүдийг нэгэн зэрэг асар бага температурт хөргөх чадалтай, ашиглаж дууссаны дараа автоматаар унтраадаг хөргөгч төхөөрөмжийг Америк, Европын судлаачид зохион бүтээсэн тухай Шведийн Чалмерсын технологийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Уг төхөөрөмж нь квант битийг 23.5 милликельвин (Цельсийн -273.1265 хэм) температурт хөргөх чадалтай ажээ. Энэ нь хэт дамжуулагч кубит дээр суурилсан дэвшилтэт квант компьютерт одоо ашиглаж буй үйлдвэрийн хөргөгчийнхтэй харьцуулахад бараг хоёр дахин бага юм.
Европ, Америкийн физикчид дулааны хөдөлгүүрийн нэг төрлийн квант хувилбарыг ашигласнаар ийм амжилтад хүрчээ. Ингэхдээ эрдэмтэд дулааны хөдөлгүүрийн квант хувилбарыг хэт дамжуулагч кубитээс дулааныг "шахах" зорилгоор тохируулсан байна. Тэдний бүтээсэн хөргөх төхөөрөмж нь долгион хөтлүүрийн системээр холбогдсон хоёр хэт дамжуулагч кудит /кубитүүдийн өргөтгөсөн хувилбар/, олон түвшний квант санах ойн үүрээс бүрдсэн төхөөрөмж аж.