ХӨВСГӨЛ: Тайгын өвөл цаатны отогт

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-01-15 14:32:04

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг.


Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 200 гаруй иргэн 2765 толгой цаа маллан амьдарч байна.


Цаа нь өвлийн улиралд цас ихтэй тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж таргалдаг өвөрмөц амьтан юм.


Харин зуны улиралд навчит буюу буурцагт ургамал бүхий газар бэлчээрлэдэг юм.