ӨВӨРХАНГАЙ: СӨББ-д хамрагдаагүй хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-16 13:15:46

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд 15 дугаар цэцэрлэг ашиглалтад орж, СӨББ-д хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн сурч хүмүүжих боломжийг бүрдүүллээ.


Улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьсан тус цэцэрлэг 150 гаруй хүүхэд, 28 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. Цэцэрлэгийн барилга эко буюу цахилгаан халаалттай гэдгээрээ онцлог байна.



Сүүлийн гурван жилд аймгийн хэмжээнд 650 орчим хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр баригдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 87 хувьд хүрсэн байна. Одоогоор Арвайхээр суманд 150 ортой 11 дүгээр тусгай цэцэрлэгийн барилгыг 30 хувьтай, Богд, Зүүнбаян-Улаан суманд тус бүр 50 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 25 хувьтай барьж байгаа бол Бүрд суманд 50 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн худалдан авах ажиллагааг зарлаад байна.

Холбоотой мэдээ