ХОВД: Зэрлэг амьтдад зориулж 1000 боодол өвс хуваарилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-20 10:12:57

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд цастай, зарим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

Иймээс мэргэжлийн байгууллагууд хөдөөгийн сум, багийн өрх бүрээс нарийвчилсан судалгаа авч, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг хэрэгцээт өрхөд нь хүргэхээр шийдвэрлэжээ.
  

Мөн тус аймгийн Онцгой комиссоос зэрлэг амьтдын амьдрах орчныг дэмжих, тогтворжуулах зорилгоор биотехникийн ажил зохион байгуулахаар болов.
  

Энэ хүрээнд зэрлэг амьтдад зориулж 1000 боодол өвс тавьж өгөх ба сумдын тусгай цэгт хуваарилах ажил энэ долоо хоногт үргэлжилнэ. 
  

Мөн тусгай хамгаалалттай газруудад хуулийн хүрээнд био техникийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар чиглэл өгчээ.   

 

Холбоотой мэдээ