ДОРНОГОВЬ: Тэмээн пологоор өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас "Эрдэнэт сүргийн эзэд" малчдын нэгдсэн сургалт өдөрлөгийг нэгдүгээр сарын 15-17-нд зохион байгууллаа.
Энэ үеэр тэмээн поло тэмцээн болж найман баг оролцсоноос тэргүүн байрт Зүүнбаянгийн “Гурванбаян" баг, дэд байрт Эрдэнэ сумын "Бүрдэнэ" баг, гутгаар байрт Зүүнбаянгийн "Дунд булаг" баг шалгарав.
Тэмээн
поло спорт нь багийн дүрмээр тоглодог
онцлогтой. Дэлхийд ховордож буй хоёр бөхт тэмээг өсгөх, хамгаалах шинэ менежмент
төдийгүй говьд өвлийн улирлын аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой хэмээн орон нутгаас энэ чиглэлийн тэмцээн уралдаан зохион байгуулахад
ихээхэн анхаарах болжээ.
Ташрамд, Дорноговь аймгийн Сайхандулаан сум тэмээн поло спортыг анх хөгжүүлэхэд идэвх чармайлт
гаргаж байсан төдийгүй 2013 онд тэмээн поло спортын улсын аварга багаар шалгарч байсан түүхтэй.