Ёкозүна цолын болзол сонссон Хоошёорюү долоон даваатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2025 оны Хацү башё үргэлжилж байна.
10 өдрийн дараах байдлаар башёг Казахстаны бөх Кинбозан есөн даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас найман даваатай Чиёошома Г.Мөнхсайхан, Оохо, Такэрүфүжи нар нэхэж байна. Сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи башёг дундаас нь орхиж, албан ёсоор зодог тайлахаа мэдэгдсэн нь тэмцээний онцлох үйл явдал байлаа.
Тэгвэл ёкозүнагийн болзол сонссон озэки Хоошёорюү С.Бямбасүрэн долоо, Котозакүра дөрвөн даваатай яваа бөгөөд ёкозүна болох мөрөөдөл талаар өнгөрөв. Харин экс озэки Киришима Б.Лхагвасүрэн гурван өдөр дараалж унасан ч дараалан долоон даваа авснаар комүсүби цолд хүрэх магадлал нэмэгдсэн. Хацү башёгийн 10 дахь өдөр Монголын 14 сумоч дохёд гарснаас зургаа нь давж, найм нь өвдөг шороодов.
Монгол бөхчүүдийн барилдааны мэдээллийг хүргэе.
Макүүчи зиндаа
Б-О Хошёорюү С.Бямбасүрэн 7:3
Б-1 Киришима Б.Лхагвасүрэн 7:3
Б-5 Чиёошома Г.Мөнхсайхан 8:2
Б-9 Оошёоүма П.Дэлгэрбаяр 5:5
З-10-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 6:4
Б-12 Онокацү Б.Чойжилсүрэн 6:4
З-16 Тамашохо Э.Энхманлай 3:7
Жюүрёо зиндаа
Б-8 Миторюү Б.Төрболд 5:5
Б-14 Дайшохо Ч.Шижирбаяр 1:9
Макүшита зиндаа
З-9 Асахакүрюү Р.Жамъянтогтох 2:3
Б-13 Хокүтомарү Н.Чинзориг 3:2
З-14 Котокэнрюү Г.Билгүүн 3:2
З-16 Кёкүкайюү Ш.Далайбаатар 4:1
З-20 Хокүтэнкай Г.Сүхбат 3:2
З-22 Дэванорюү Т.Тэмүүлэн 3:2
Б-23 Казэноүми Ц.Билгүүн 3:2
З-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 2:3
Б-56 Саданохикари Д.Наранцогт 1:1 өнжсөн
Санданмэ зиндаа
З-60 Госэйзан Б.Мөнх-Од 4:1
