Дулааны шугам сүлжээг нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-22 14:21:28

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд дулааны шугам нэмж байгуулж байна.

Хийд, Жаал уул хорооллын чиглэлд 1400 метр дулааны шугам сүлжээг тавих ёстой ба уг ажил 9 дүгээр сарын 10-аас эхэлсэн юм. Гэрээнд заасан хугацааны дагуу 11 сарын 1 гэхэд дулааны шугам сүлжээний ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгнө гэж гүйцэтгэгч “Одкон Холдинг” ХХК-ийнхан хэлж байгаа юм. Шугамын онцлог стандартаас хамаарч 30 см өндөр даланг бий болгож тохижилтыг хийх ажээ.

Мөн Даланзадгад сумын Хийд, Ёл, Жаал-Уул, Бага-Уул хорооллуудад 1628 метр дулааны шугам сүлжээний ажлыг орон нутгийн Шүтээн-Эрдэнэ ХХК гүйцэтгэж байгаа ба ажлын явц 90 хувьтай байна. Дулааны шугам сүлжээнд айл, өрхүүд холбогдсоноор агаарын бохирдол буурах, тав тухтай эрүүл орчин, эдийн засгийн хэмнэлт, хувийн эзэмшлийн газрын үнэлэмж нэмэгдэх гэх мэт олон давуу талыг бий болгож байгаа сайн талтай гэж аймаг сумын удирдлагууд үзэж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ