Залуу волейболчид шилдгээ тодруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын волейболын холбооноос волейбол сонирхогчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “С” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд Замчин спорт хорооны зааланд болж байна.
Тус тэмцээний зорилго нь С зэрэглэлийн УАШТ-ий хүрээнд волейболын спортыг сонирхдог залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэхэд чиглэжээ.
Тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, албан байгууллагын шигшээ багууд болон хөдөө орон нутгийн 20 багийн 200 гаруй тамирчид оролцон ур чадвараа сорьж байна.
Д.Өлзий