СҮХБААТАР: Аялал жуулчлалын хоёр эвенттэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас зүүн бүс нутгийн хөгжлийн үндсэн чиглэл нь эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэж тодорхойлсон. Гэвч Сүхбаатар аймагт аялагч, жуулчдад зориулсан, тогтмол болдог үйл ажиллагаа ховор. Тэгвэл аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий өвөл, зуны хоёр төрлийн эвентийг тогтмол хийхээр болсон байна.
Өнгөрсөн онд тус аймагт дотоодын 26,1 мянга, гадаадын 1185 жуулчин иржээ.
Сүхбаатар аймгийн аяллын гол бүс нутаг бол Алтан
овоо, Шилийн бонд, Ганга нуур бүхий Дарьганга сум. Дарьганга ястны онцлог,
түүх, соёл ч их. Тиймээс энэ давуу талдаа түшиглэсэн Дарьганга фестивалийг зуны
улиралд, өвлийн Агтана хүрээт төслийг орон нутаг бодлогоор дэмжиж хамтран зохион байгуулах юм. Цаашлаад тохилог
амралтын газар, жуулчны бааз, түр буудаллах цэгүүдийг ч үе шаттайгаар байгуулахаар
төлөвлөж, зураг төслийг нь гаргажээ.
Ингэснээр дээрх
жуулчны тоог өсгөх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг
борлуулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.