"Эрүүл иргэн" уриатай илтгэлийн тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад сумын сургуулиудын сурагчдын дунд "Эрүүл иргэн" уриатай илтгэлийн тэмцээн боллоо.
Сурагчдыг өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ДОХ, ХДХВ, БЗДХӨ-ний талаарх мэдлэг мэдээллийг шинэлэг хэлбэрээр олгох, бусдыг манлайлах нөлөөлөх чадварыг дээшлүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулсан байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг илтгэлийн тэмцээнд улсын тэргүүний 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Батболд түрүүлж, нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Ариунзаяа удаалсан байна. Тэмцээний гутгаар байр нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Энх-Эрдэнэ шалгарч илтгэх урлагийн гайхамшгийг үе тэнгийнхэндээ харууллаа. Ийнхүү эрүүл иргэн, Эрүүл сэтгэлгээ, хандлага, эрүүл амьдрах энгийн арга ухаан болон эрсдлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээллийг сурагчид бусадтайгаа хуваалцсан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн