АРХАНГАЙ: Хууль бусаар ашигт малтмал олборлосон зөрчлийн 85.3 хувийг арилгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Архангай аймаг хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
2024 онд аймгийн ЗДТГ, Тагнуулын хэлтэс, Орхон-Чулуут голын сав газрын
захиргаатай хамтарсан ажлын баг Цэнхэр сумын Орхон багт таван удаа ажилласан
байна.
Уул уурхай хүнд, үйлдвэрийн
яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан Ашигт малтмалыг хууль бусаар
олборлохоос урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд тусгай
зөвшөөрөл эзэмшигч 7 аж ахуйн нэгж, 3 иргэний ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд
хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулжээ.
Мөн аймгийн Засаг даргын
захирамжаар хууль бусаар ашигт малтмал олборлох эрсдэл бүхий Цэнхэр сумын Орхон
багт ажлын баг томилж, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл
ажиллагаанд тогтмол хяналт тавьжээ. Хяналт шалгалтаар
66 иргэн, 69 аж ахуйн нэгжийг хамруулан 205 зөрчлийг илрүүлж, 175 зөрчлийг буюу
85.3 хувийг арилгуулсан байна.