АРХАНГАЙ: Нэгдсэн хогийн цэгийг стандартад нийцүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын нэгдсэн хог хаягдлын цэгийг стандартын шаардлагад нийцүүлжээ.
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын санаачилгаар Цэцэрлэг хотын угтах хэсгийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг сайжруулахад анхаарч, аймгийн нэгдсэн хогийн цэгт төвлөрсөн хогийн хур буюу 76000 м.куб овоолгыг хэлбэржүүлж, байгалийн хөрсөөр хучих, 200х100 м.куб харьцаатай хог хаягдлын сан байгуулжээ.
Хур хогийг ландфиллийн аргаар дарж, хог хаягдлын сан байгуулснаар цэцэрлэг хотын иргэд багадаа 30-40 жилийн хугацаанд ашиглах боломжтой юм.
Ташрамд,
2023 онд хогийн цэг байсан 8 га газрыг түрж, цэвэрлэн “Архангай-100
ногоон төгөл”-ийг байгуулж, арван мянга
орчим мод тарьсан ба ойжуулалт үр дүнтэй, ургалт 98 хувьтай байна.