ТӨВ: Салхины хурд зарим үед 24 м/с хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр маргааш салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 м/с хүрч ширүүсэхийг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Тодруулбал, 2 дугаар сарын 4-ний 20:00 цагаас 5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээгээр салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 18-20 метр, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ.
Шөнөдөө нутгийн хойд хэсгийн зарим, өдөртөө хойд болон зүүн хэсгийн зарим газраар цас орж шуурна. Томоохон голын хөндий дагуух нутгуудаар -26-31 градус, өдөртөө -17-22 градус хүртэл хүйтэн байна.
Өнөө шөнөдөө
нутгийн хойд хэсгийн зарим газраар, маргааш өдөртөө нутгийн хойд болон зүүн
хэсгийн зарим газраар цас орж шууран, ихэнх нутгаар салхитай,
хүйтний эрч чангарахыг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.