БУЛГАН: Нийт нутгийн 1.2 хувьд зудын нэн их эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-06 14:59:57

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 1.2 хувьд нэн их эрсдэлтэй, 21.2 хувьд их, 47.6 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 29.7 хувьд бага эрсдэлтэй, 0.3 хувьд эрсдэлгүй байна.


Сумын дүнгээр авч үзвэл, Баян-Агт, Сайхан, Бугат, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг сумын ихэнх, Хангал, Орхон, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Рашаант сумын зарим багийн нутгаар нэн их болон их эрсдэлтэй байна.


2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.



Холбоотой мэдээ