ТӨВ: "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-нөөс эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-06 20:56:59

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймгийн "Цагаан сар-2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Зуунмод хотын Спортын ордонд болно.


Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт шууд хүргэх зорилгоор энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.


Үзэсгэлэн худалдаагаар жижиг, дунд бизнес эрхлэгчид болон иргэдийн дунд дамжлагагүй, үнийн нэмэгдэлгүйгээр шууд худалдан авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог.


2024 оны үзэсгэлэн худалдаанд 26 сумын, 212 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн 270 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж байсан юм. 


Холбоотой мэдээ