ОРХОН: Аймгийн музейгээс “Өв соёлын сар” аяныг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн музейгээс хүүхэд, залуучуудад өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулах зорилгоор төлөвлөгөөт ажлуудыг хийж байна.
Энэ удаа Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтан "Өв соёлын сар" аяны хүрээнд Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын XIV дугаар сургуулийн Б.Хонгорзул багштай 7д ангийн 45 сурагчид "Үндэсний уламжлалт тоглоом наадгай" боловсролын хөтөлбөрийн хүрээнд Хорол тоглоом боловсролын ажлыг зохион байгууллаа.
Мөн аяны хүрээнд Ерөнхий боловсролын VIII сургуулийн нийт 122 сурагчид уламжлалт боловсролын хөтөлбөрийн хүрээнд "Цагаан сарын тухай" сэдэвт боловсролын ажлыг зохион байгуулжээ. Аянаар өв соёл гэж юу вэ, цагаан сарын тухай, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай зэрэг сурагчдад мэдвэл зохих монгол ёс заншлын хичээл, сургалтыг хүргэж байна.